Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 3-ыг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг ЦУОШГ-аас танилцууллаа. Тодруулбал, энэ сарын 26-аас эхлэн нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, салхи шуургатай, өмнөх өдрүүдээсээ хүйтрэх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд,
- Гуравдугаар сарын 26-нд баруун аймгийн зарим газар, төв нутгийн баруун хэсэг,
- Гуравдугаар сарын 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн хойд хэсэг,
- Гуравдугаар сарын 28-нд Хөвсгөл, Хэнтий уулархаг нутаг, Халх голын сав газар,
- Гуравдугаар сарын 29-нд Хөвсгөл, Хэнтий уулархаг нутаг,
- Гуравдугаар сарын 31-нд Алтай, Хангай уулархаг нутаг,
- Дөрөвдүгээр сарын 2-нд баруун аймгуудын зарим хэсэгт хур тунадас орохоор байна.
Салхи шуурганы хувьд,
- Гуравдугаар сарын 26-нд нутгийн баруун хагастаа 1с/18-20м
- Гуравдугаар сарын 27-нд нутгийн зүүн хагастаа 1с/18-20м
- Гуравдугаар сарын 28-29-нд говь тал хээрийн нутгаар 12-14м хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температурын хувьд,
Гуравдугаар сарын 27, 28, 29-ны өдрүүдэд өмнөх өдрүүдээсээ бага зэрэг хүйтэрч Увс нуур болон дархадын хотгор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градустай байна. Харин томоохон голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градусын хүйтэн байна. Тэгвэл говийн бүс нутгийн өмнөд хэсэг шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-11 градус дулаан байх бол бусад нутгуудаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Нийслэл Улаанбаатар хотод Гуравдугаар сарын 27-нд нойтон цас орно, бусад өдөр нь цас орохгүй. Мөн гуравдугаар сарын 27, 28, 29-нд хүйтэрч бусад өдөр нь өдөртөө 2-3 градус байх төлөвтэй байна.
Г.Хонгорзул