Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Сонгомол бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 30 секунд

Гуравдугаар сарын 20-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

-УИХ-ын ажлын хэсэг болон байнгын хорооны хуралдаан болно

-Засгийн газар хуралдана.

“Монгол Ньюс” мэдээллийн төвд:

11.00 цагт: Монголын байгалийн уран бүтээлчдийн холбоо, Усны газар, СУИС хамтран хэрэгжүүлж буй “Усны нулимс” төслийн хүрээнд усны зохистой хэрэглээнд тулгараад буй асуудлын талаар мэдээлнэ.

11.30 цагт: Үндсэн хууль тогтоогчдын холбооноос намуудын мөрийн хөтөлбөрт өгөх санал, "Ард түмний амьжиргааг төрийн бодлогоор дээшлүүлэх Үндсэн хуулийн бололцоо" сэдвээр хэвлэлийн хурал зарлажээ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.30 цагт: МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй “Бизнес сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд 10.000 залууг бизнесийн сургалтад хамруулах бүртгэл, хугацаа, хөтөлбөрийн талаар Бизнесийн академиас мэдээлнэ.

11.00 цагт: “Баялагтаа эзэн монгол” ТББ-аас улстөрийн намуудад шаадлага хүргүүлнэ.

-"Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клубын сэтгүүлчид Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалттй танилцана.

Урлаг, соёл:

17.30 цагт: МУЭ-ийн Арт галерейд: Реалист уран бүтээлий “Best of Artists” үзэсгэлэн нээгдэнэ.

-“Мишээл Экспо”-д “Гэрэл зургийн 7 хоног” нэгдсэн үзэсгэлэн гарч байна.

Спорт:

-Спортын төв ордонд: Сонгомол бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Бямба гарагаас эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ
Бямба гарагаас эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ
 
Хятадтай хиллэдэг  нүүрс тээврийн том боомтууд энэ сарын 4-нд түр хаана
Хятадтай хиллэдэг нүүрс тээврийн том боомтууд энэ сарын 4-нд түр хаана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.