Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-ны дотор хүргүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 1 секунд

2024 оны ээлжит сонгуулийн хуваарийг нэгдүгээр сарын 10-нд баталсан. Хуваарийн дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн талаар СЕХ мэдээлж буй. Тэгвэл улстөрийн намууд ирэх гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө гаргаж, дүгнэлт гаргуулахаар аудитын дээд байгууллагад хүргүүлэх юм байна.

Харин бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хугацаатай байна.

Дүгнэлт гарснаас тав хоногийн дотор нам, эвсэл, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд дахин хүсэлт хүргүүлэх боломжтой аж. Үүний дараагаар төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авахаас 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд өгөх юм байна. Сурталчилгааны зурагт самбаруудын байршлыг дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө мөн тодорхой заах аж.

Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал сонгуулийн хэсгийг гуравдугаар сарын 1-ний дотор байгуулна.

Хэсэг байгуулсны дараа мэдээллийг гурав хоногийн дотор холбогдох улсын бүртгэлийн байгууллага, орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлэх заалттай. Ингэснээр 4-5 дугаар сард аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах ажил үргэлжилнэ. Мөн хэсгийн хороо, салбар комисс, төв комиссыг Сонгуулийн ерөнхий хороо байгуулна. Сонгогчдын нэрийн жагсаалтын тухайд дөрөвдүгээр сарын 29-нөөр эцэслэгдэнэ.

Харин нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хүсэлтээ санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу ирэх дөрөвдүгээр сарын 28-ны дотор гаргаж өгөх юм.

Улаанбаатар хотын үерийн аюул 3.75 оноо буюу “ИХ“ үнэлгээтэй гарчээ
Улаанбаатар хотын үерийн аюул 3.75 оноо буюу “ИХ“ үнэлгээтэй гарчээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.