УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг дахин хэлэлцэхгүй гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариу тайлбар хийжээ. Тэрбээр,
"Эзэмшүүлэх гэдэг үгийг одоо хүчинтэй байгаа хуулиас хасна гээд, хууль оруулаад ирэхээр хасуулахгүй гээд хуулийг хойшлуулчихсан. Бодит баримт үзүүлэн эзэмшиж байгаа газраа авч үлдэх гээд хуулийг хойшлуулчихлаа гэхээр 100 мянган санал аваад "эзэмшүүлэх" гэдэг үгийг хасъя гээд эхэлжээ.
Хасъя гэхээр хасуулахгүй гэнэ, тэгснээ гэнэт хасъя гэнэ. Жонхууруулж байна даа. Ингэж ард түмнээр тоглож болохгүй. Тоглоом тоотой нь дээр" гэв.