Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Голын голдиролд үүссэн халиа тошинг чөлөөлөх ажлыг хоёрдугаар сарын 16-наас эхлүүлнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Халиа тошингийн нөхцөл байдал, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү "Дэлхийн дулааралтай холбоотой уур амьсгалын өөрчлөлт их болж байна. Иймээс аливаа гамшиг болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах нь чухал. Халиа тошинтой холбоотойгоор НОК-оос гамшгийг шар түвшинг тогтоосон. Цаашлаад энэ нь улаан түвшинд хүрэх эрсдэлтэй байна. Бид улаан түвшинд хүргэхгүй байхын тулд ажиллана. Сэлбэ голын голдирол дагуу барилга, байгууламжуудыг буулгаад эхэлсэн. Мөн Сэлбэ голын далан, суваг, шуудууг ухаж, лаг, хагшаасыг цэвэрлэнэ. Сэлбэ, Толгойт гол дагуух халиа, тошин үүссэн 10 байршлын мөсийг зөөхөөр бэлдэж байна. Дөрөвдүгээр сарын эхээр шар усны үер буух магадлалтай гэж мэргэжлийн байгууллагууд сануулж байгаа. Голын голдиролд үүссэн халиа тошинг чөлөөлөх ажлыг хоёрдугаар сарын 16-наас эхлүүлнэ. Нийт 17 экскаватор, 120 хово ачааны машинтай ажиллахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотой экскаватор, хово машинтай аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул нээлттэй урилгын зар түгээгээд байна" хэмээн ярилаа.

“Өнгөрсөн зун орсон борооны улмаас хотын төв, голын ай сав дагуу халиа тошин үүсэж байгаа“
“Өнгөрсөн зун орсон борооны улмаас хотын төв, голын ай сав дагуу халиа тошин үүсэж байгаа“
 
А.Батцэнгэл: Цагаан сарын баяраар эцэг, эхдээ хүндэтгэл үзүүлдэг. Бурханы шашинд аз жаргалтай байхад эцэг, эхийгээ хайрлаж, ачийг нь санадаг байх ёстой