Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: 84 удаагийн дуудлагаар 288 автомашиныг татан гаргаж, төөрч сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд оллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Сар шинийн баярын өдрүүдэд гамшиг, осол, аюулт үзэгдлийн нийт 84 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1041 иргэний аюулгүй байдлыг хангаж, 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд оллоо. Харин зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж давхардсан тоогоор 1540 орчим алба хаагч, 640 гаруй нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэлээ.

М.Оюунчимэг: Түр хороо эмийн асуудлаар нээлттэй сонсгол хийнэ
М.Оюунчимэг: Түр хороо эмийн асуудлаар нээлттэй сонсгол хийнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.