“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдаж, хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан ажиллаж байгаа билээ. Тэгвэл Түр хорооны гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Эмийн үнэ хэт өндөр, үйлчлэх чанар дэндүү сул байгааг аудитын дүгнэлт хийлгэж, баримттай гаргаж тавьж ирлээ. Троллуудын дайралт ч их. Гэхдээ бид шийдэл гаргах ёстой. Түр хороо нээлттэй сонсгол хийнэ. Та дэмжээрэй" гэжээ.