Монгол Улсад суугаа Солонгос иргэд золгүй байдлаар амь насаа алдсан 3 алба хаагчийн арга гэрт тус бүр 15 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж, сэтгэлийн дэм өглөө.
Энэ үеэр Монгол улсад суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн дэд дарга Юү Син Чан, "Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр бид маш харамсалтай мэдээ сонссон. Энэ мэдээг сонсоод Монголд амьдарч буй Солонгосчууд болон Солонгосын иргэдийн нийгэмлэгийн захирал Пак Хо Суны санаачилгаар золгүй байдлаар амь насаа алдсан гурван гал сөнөөгчийн ар гэрийнхэнд туслах хандивын аяныг эхлүүлж, 2-р сарын 2-ны өдөр хүртэл 200 гаруй Солонгос иргэн оролцож, нийт 59 сая 150000 мянган төгрөгийн хандив цуглуулсан бөгөөд амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхэнд тус бүр 15 сая төгрөг болон, үлдсэн 14 сая төгрөгийг аюултай нөхцөлд ажиллаж буй гал сөнөөгчидөд жоохон ч гэсэн тус нэмэр болохын тулд шаардлагатай эд зүйлсийг авч өгөхөөр болсон билээ.
Албан үүргээ гүйцэтгэж яваад гэнэтийн ослоор гэр бүлээ алдсан ар гэрийнхний сэтгэл санааг бүрэн мэдэрч чадахгүй ч гэлээ, Монголд амьдарч буй Солонгос иргэд бид үнэхээр их харамсаж байгаагаа илэрхийлэн багахан ч гэсэн сэтгэлийн дэм болох үүднээс хандив цуглуулсан юм. Бидний сэтгэлийг хүлээн авбал бид маш их талархах болно. Мөн өнгөрсөн 1-р сарын 31-ний өдөр Солонгос улсад албан үүргээ гүйцэтгэж явсан 2 гал сөнөөгч нас барсан билээ. Энэ мэт аюултай газруудад цаг ямагт шаргуу ажилладаг гал сөнөөгчдөдөө бид үргэлж талархах болно. Гал сөнөөгчид болон ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.