Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын шинжилгээнээс допинг илэрч, барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор бөхчүүд Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхийн дэргэдэх допингийн давж заалдах комисс-т хандаж, сэргээш илэрсэн эсэхийг нягтлан шалгаж, хянан шийдвэрлүүлэх хүсэлт өгөн шалгуулахад шийтгэлийг оногдуулахдаа допингийн эсрэг дүрэм зөрчсөн гэх дүгнэлт гарч, барилдах эрхийг нь сэргээх шийдвэр гаргасан байна.
Харин МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав "Сэргээх боломжгүй" гэлээ.