Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ: Моринд чирэгдэж хүнд гэмтэн онгоцоор хүргэгдэж ирсэн охин эдгэрч, нислэгийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд өнгөрсөн оны долоодугаар сарын 13-нд 8 настай охин моринд чирэгдсэн, маш хүнд гэмтэлтэй, газраар тээвэрлэх боломжгүй байсныг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ЕС-145 загварын МТ-1111 агаарын хөлгөөр нислэг үйлдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, хүлээлгэн өгсөн. Хөл дээрээ босох боломжгүй гэгдэж байсан охин зургаан удаагийн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болсон байна. Тэрээр ээж, ахын хамтаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид хүрэлцэн ирж, нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Шинийн нэгэн, хоёрны өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Шинийн нэгэн, хоёрны өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна
 
Элсэлт зохион байгуулахад байрны ордерын хуулбар шаардаж байгааг хүчингүй болгоно
Элсэлт зохион байгуулахад байрны ордерын хуулбар шаардаж байгааг хүчингүй болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.