Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинийн нэгэн, хоёрны өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

УЦУОШГ-аас ойрын хоногуудын цаг агаарын төлөв байдлыг танилцууллаа.

Тодруулбал, энэ сарын 8, 11-ний өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-ний өдөр Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 10-ны өдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас 4-9 м/с, 9, 11-ний өдөр Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34-39 градус, өдөртөө -23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -28-33 градус, өдөртөө -15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11-16 градус, өдөртөө -2-7 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -7-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22-27 градус, өдөртөө -11-16 градус хүйтэн байна.

Мөн шинийн 1, 2 буюу энэ сарын 10, 11-ний өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Зам тээврийн ослын улмаас 3 хүн эндэж, 2 хүн эсэн мэнд гарчээ
Зам тээврийн ослын улмаас 3 хүн эндэж, 2 хүн эсэн мэнд гарчээ
 
Төсөвт дутсан орлогыг  нүүрс, зэс, алтны олборлолт, экспортыг нэмэгдүүлэх байдлаар нөхнө
Төсөвт дутсан орлогыг нүүрс, зэс, алтны олборлолт, экспортыг нэмэгдүүлэх байдлаар нөхнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.