Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдлөө

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 10 секунд

"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасны дагуу түүнийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр 2023 оны 20 тоот тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Энэ талаар "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-аас мэдэгдэл гаргав. МЭДЭГДЭЛД:

"Н.Баярчимэг нь 2021 оноос УБХК ХК-ийн Гүйцэтгэх захирлаар зорилготой, хичээл зүтгэлтэй, шаргуу ажилласны дүнд нийслэл дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн 10 гэрээг үзэглэн байгуулсан билээ. Мөн Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн суурь болох бие даасан эдийн засгийг бүрдүүлэх, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх гарц болох Эрдэнэс Баянбогд төслийн суурийг тавих ажлыг удирдан зохион байгуулж, Улаанбаатар хотод нэн шаардлагатай машин механизм, техник, тоног төхөөрөмжүүдийг уян хатан нөхцөл, санхүүгийн шинэ хэрэгслээр худалдан авах шийдлүүдийг гарган, хэрэгжүүлэх эхлэлийг бий болголоо.

Түүнчлэн Н.Баярчимэг нь төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх шинэлэг төслүүдийг санаачилсанаас гадна, нийслэл хот хөрөнгийн менежментийг хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үр ашигтай хэрэгжүүлэх, нийслэлийн өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээг байгуулсан нь энэ чиглэлийн анхдагч төслийн нэгт зүй ёсоор тооцогдоно.

Хотуудын хамтын ажиллагааны хүрээнд, нийслэлд стратегийн ач холбогдол бүхий хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалах жишиг паркийн төсөл, лаг боловсруулах төсөл гэх мэт томоохон төслүүдийн ТЭЗҮ-ийн ажлыг эхлүүлж чадлаа. Өнгөрсөн хугацаанд, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци нь олон улсын байгууллагууд, гадаад улс орнуудын хөрөнгө оруулалт, санхүүгийн томоохон байгууллага, компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж түншлэх, зөвлөлдөх зэрэг ажлуудыг зохион байгуулж, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан хөрөнгө оруулалтын форум, дэлхийн хотуудын хамтарсан бизнес форумын зохион байгуулагч, оролцогчоор амжилттай ажилласныг онцолж байна.

Улаанбаатар хотыг цаашид тогтвортой, бие даасан эдийн засагтайгаар хөгжүүлэх суурийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх чиг үүрэгтэй Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК нь 2024 оноос эхлэн нийслэлээс ямар нэг татаасгүйгээр ажиллах болсон нь түүний хичээл, зүтгэлийн үр шим юм.

Хотын хөгжлийн корпорацийн үйл ажиллагааг дэвшилтэт шинэ шатанд анх удаа гаргаж, идэвх зүтгэл, санаачилга, үр бүтээлтэй ажилласан Н.Баярчимэг захиралдаа нийт хамт олны зүгээс ТАЛАРХАЛ илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе" гэжээ.

ШУУД: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсгол үргэлжилж байна
ШУУД: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсгол үргэлжилж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.