Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уран сайхны гимнастикчид “Шион кап-2023” тэмцээнд амжилттай оролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Япон улсын Осака хотноо энэ сарын 23-25 -ны өдрүүдэд “ШИОН КАП-2023” уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээн боллоо. Тэмцээнд Япон, Монгол, БНХАУ, АНУ, БНСУ, БНХАУ-ын Тайван, БНХАУ-ын Хонг Конг гэх 7 улсын 24 клубийн 490 тамирчид өрсөлдөв. Харин манай улсаас уран сайхны гимнастикийн “Starlit” клубийн 12-оос доош буюу бага насны ангилалд 13 тамирчин, дасгалжуулагч багш Б.Эрдэнэзаяагийн удирдлагад амжилттай оролцлоо.

Тэмцээний амжилтаас дурдвал,

  • Багийн төрөлд Starlit-1 дүгээр баг 10.850 оноогоор (Тамирчин Ц.Билгүүндарь, О.Аялгуу, М.Энхжин, Б.Энхжин, Х.Хулангоо) нар тусгай байр
  • Ганцаарчилсан төрөлд 2016-2017 насны ангилалд 20 тамирчид өрсөлдсөнөөс Мөнх-Одын Энхжин 25.150 оноогоор тусгай 5-р байр, Одбаярын Аялгуу 23.200 оноогоор тусгай байр, Төмөрбаатарын Хулан 23.150 оноогоор тусгай 7-р байрт,
  • 2015 оны ангилалд 29 тамирчид өрсөлдсөнөөс Баярдоржийн Жаргалан 20.700 оноогоор тусгай 6-р байр,
  • 2014 оны ангилалд 19 тамирчид өрсөлдсөнөөс Батсуурийн Ану-Үжин 24.350 оноогоор 3-р байр хүрэл медаль,
  • 2013 оны ангилалд 46 тамирчид өрсөлдсөнөөс Энхтайвангийн Цэцэн 29.300 оноогоор тусгай 6-р байр,
  • 2012 оны ангилалд 30 тамирчид өрсөлдсөнөөс Өлзийбатын Амина 27.100 оноогоор тусгай 5-р байрт тус тус шалгарч өрсөлдлөө.
ҮЙЛ ЯВДАЛ: Хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
ҮЙЛ ЯВДАЛ: Хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
 
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.