Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: 2024 оны Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд тэрбээр,

"2024 оны Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа.

Энэ оны 9 сарын 22-нд Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх 4 сарын хугацаа өгсөн.

Тэгвэл ЗГ-аас ажлын хэсэг гарч Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг 3 сарын хугацаанд бүрэн биелүүллээ.

Тус байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 5 хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй.

Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорих болно" гэв.

ТОДРУУЛГА: 10 мянга орчим нохой, муурыг түр асрамжилж, эзэнтэй болгох ажлыг зохион байгуулна
ТОДРУУЛГА: 10 мянга орчим нохой, муурыг түр асрамжилж, эзэнтэй болгох ажлыг зохион байгуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд