Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар ОХУ руу тээвэр шатахуун, эрчим хүчтэй холбоотой асуудлаар яаралтай томилолтод явжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Хянан шалгах Түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь шатны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд ЗТХ-ийн Дэд сайд Л.Халтар гэрчээр дуудагдсан байсан бөгөөд томилолттой гадаадад байгаа гэх шалтгаанаар оролцож чадаагүй юм. Тэгвэл дэд сайд Л.Халтар ОХУ-руу Засгийн газрын яаралтай томилолтоор явсан талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэв. Тэрбээр "Л.Халтар сайд өнөөдөр өглөө үүрээр Б.Чойжилсүрэн сайдтай цуг ОХУ руу Засгийн газрын томилолтоор явсан. Тээвэр шатахуун, эрчим хүчтэй холбоотой асуудлаар яаралтай томилолтоор явсан гэдгийг би мэдэж байгаа" гэлээ.

Сануулахад, Түр хорооны дарга Б.Энхбаяр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг Дэд сайд Л.Халтартай хамт ОХУ-руу явсан гэж мэдээлсэн боловч тэрбээр Төрийн ордонд байгаа аж.

Д.Ганбат: Сталины үе шиг цэргүүдээр төмөр зам бариулдаг цаг үе дууссан
Д.Ганбат: Сталины үе шиг цэргүүдээр төмөр зам бариулдаг цаг үе дууссан
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.