Хянан шалгах Түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь шатны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонсож буй. Сонсголын үеэр, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Сталины үе шиг цэргүүдээр төмөр зам бариулдаг цаг үе дууссан. Мэргэжлийн төмөр замчид ажилгүй байхад эх орноо батлан хамгаалж байх ёстой цэргүүд ийм юманд оролцох нь эхнээсээ зөв байсан юм уу даа" гэлээ.