Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“СОЁЛ 2030” хэлэлцүүлэг боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

Соёлын яамнаас салбарын нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг бодит хэмжих, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд соёл, бүтээлч байдлын оролцоог тодотгох, тогтвортой хөгжилд оруулж буй соёлын нөлөөлөх хүчийг баталгаажуулах, салбар дундын уялдааг сайжруулах зорилгоор ЮНЕСКО – ийн Монголын үндэсний комисс, ЭЗХЯ, Үндэсний статистикийн хороо, Соёл урлагийн их сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн, Бүтээлч үйлдвэрлэл, инновацийн төв зэрэг байгууллагатай хамтран “Соёл 2030” хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 09- нд Новотел зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд ЮНЕСКО - ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал, доктор Шахбаз Хан цахимаар мэндчилгээ дэвшүүлж “ЮНЕСКО – ийн “Culture 2030” - ын үзэл баримтлал, олон улсын туршлага, “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх үндэсний үүрэг амлалт”, “Тогтвортой хөгжлийн зорилт болон Соёлын бодлогын уялдаа”, “Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан үр дүнд суурилсан бодлогын төлөвлөлт, үнэлгээний зарчим” зэрэг сэдэв, агуулгын хүрээнд ЮНЕСКО - ийн Дэлхийн өвийн төвийн дэд захирал Жиоти Хосагхар, ЭЗХЯ - ны Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх, Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг, СУИС-ийн дэд захирал, доктор проф Ж.Эрхэмтөгс, НҮБ-ын төслийн зөвлөх Ж.Ганбаатар нар илтгэл танилцуулж оролцогчдын асуултад хариулж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийн оролцогчид цаашид үндэсний хэмжээнд тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд соёл, бүтээлч байдлын оролцоо, гүйцэтгэх үүрэг, хувь нэмрийг бодитойгоор хэмжих, соёлын бодлого, хууль эрх зүйн орчныг Монгол Улсын нэгдсэн орсон ЮНЕСКО - ийн конвенцын суурь үзэл баримтлалтай уялдуулах, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, үр дүнг бодитойгоор үнэлэхэд энэхүү хэлэлцүүлэг нь чухал үр дүнгээ өгөх алхам боллоо гэж дүгнэж байсан юм.

Цэцэрлэгт хамрагдалтыг 92 хувьд хүргэж, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг хамруулж буй нь ОУ-ын анхаарлыг татаж байна гэв
Цэцэрлэгт хамрагдалтыг 92 хувьд хүргэж, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг хамруулж буй нь ОУ-ын анхаарлыг татаж байна гэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.