Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Буянт-Ухаа, Дарь-Эх, Толгойт, Өнөр тэргүүтэй 43 хот, Шаргаморьт, Агросити гэх дөрвөн дагуул хоттой болох хуулийг НЭГ ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Өнгөрөгч 2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, хот дотроо улсын зэрэглэлтэй 2, орон нутгийн зэрэглэлтэй 14, дагуул дөрвөн хоттой болохоор тусгасан байдаг. Эл хуулийн заалт ирэх зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байсан юм. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд төдийгүй хууль тогтоогчдын зүгээс Үндсэн хуулийн зөрчил рүү орно гэх асуудлыг хөндсөн.

Тэгвэл өнгөрөгч тавдугаар сарын 9-нд Засгийн газраас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барив. Эл хуулийн төсөлд шинэчилсэн найруулгын хэрэгжиж эхлэх хугацааг нэг жилээр буюу 2026 оны зургаадугаар сарын 1-нээс болгож хойшлуулахаар тусгасан байна.

Ой хээрийн түймэрт нийт 748,082 га талбай өртжээ
Ой хээрийн түймэрт нийт 748,082 га талбай өртжээ
 
Оны эхний өдөр ГССҮТ-өөр 497 хүн үйлчлүүлсэний 189 нь хүүхэд байна
Оны эхний өдөр ГССҮТ-өөр 497 хүн үйлчлүүлсэний 189 нь хүүхэд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.