Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Чингис хаан Үндэсний музейн дижитал контент хөгжүүлэлтийг хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ким Жүнмутай уулзаж, Монгол, Солонгос хоёр орны соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал музейн салбарт дижитал технологи нэвтрүүлэх талаар санал солилцжээ.

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейн дижитал контент хөгжүүлэлт, мөн музейн үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх цогц төслийг ирэх оноос эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Энэхүү төслийн гол зорилго нь Чингис хаан Үндэсний музейн баялаг үзмэр цуглуулгыг түшиглэн орчин үеийн дижитал технологи ашиглан дижитал музей бүтээх явдал юм. Ингэснээр музейн үзмэрүүдийг дэлхий дахинд танилцуулах, мөн Монголын түүх, соёлыг олон улсад сурталчлах боломж бүрдэх аж.

Уулзалтын төгсгөлд Суурин төлөөлөгч Ким Жүнму энэхүү төсөл амжилттай хэрэгжсэний дараа соёлын салбарт, ялангуяа музейн чиглэлээр хоёр дахь шатны төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

ШШГЕГ:  Эмчлүүлж байх үед нь гавласан асуудалд ар гэрээс нь уучлалт хүссэн
ШШГЕГ: Эмчлүүлж байх үед нь гавласан асуудалд ар гэрээс нь уучлалт хүссэн
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх