Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” Юнидруагийн конвенцыг соёрхон баталлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Юнидруагийн конвенц нь ЮНЕСКО-ийн 1970 оны конвенцын зохицуулалгүй үлдээсэн асуудлуудыг, тухайлбал хулгайн зүйлсийг нэхэмжлэх хугацаа, нөхөн төлбөрийн нөхцөл зэргийг нарийвчлан тодорхойлсон байдаг.

Конвенцод Монгол Улс нэгдэн орсноор соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэх, соёлын эд зүйлсийг эргүүлэн олгох, буцаах чиглэлээр олон улстай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэхээс гадна олон улсын эрх зүйн хүрээнд соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдэж байна.

Конвенцод Монгол Улс нэгдэх бэлтгэл ажлыг 21 жилийн өмнөөс хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 5 удаагийн хэлэлцүүлгийг албаны төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг хамруулан зохион байгуулж, ийнхүү өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар баталлаа.

ЦАГ АГААР: Улаанбаатарт 18 хэм дулаан, бага зэргийн бороо орно
ЦАГ АГААР: Улаанбаатарт 18 хэм дулаан, бага зэргийн бороо орно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.