Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Анкара”-гийн гудамжийг сэргээн засварлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн (ТИКА ) Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрын Хөтөлбөр зохицуулагч Муслу Алитай өнгөрсөн гуравдугаар сард уулзсан.

Энэ үеэр талууд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Анкара”-гийн гудамжийг сэргээн засварлахаар болсон юм. Энэ дагуу тус гудамжны нөхцөл байдалтай танилцаж, сэргээн засварлах, хийх бүтээн байгуулалт нэмэх талаар тохиролцлоо.

Турк Улсын нийслэл Анкара хотын нэрэмжит тус гудамж нь 2.8 га буюу Хүнсний Нэгдүгээр дэлгүүрээс СУИС хүртэлх талбайг хамардаг билээ. Тус гудамжийг долоон метр өргөн явган зам, 5 дугаар сургуулийн урд Турк Улсын уламжлал болох Назарыг бэлгэдсэн байгууламж, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган зам, хашлага, гудамжны сандал зэргийг суурилуулж тохижуулсан юм.

Ч.Лодойсамбуу: Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж яваа юм байна. Онгоц дүүрэн хүн шүү дээ
Ч.Лодойсамбуу: Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж яваа юм байна. Онгоц дүүрэн хүн шүү дээ
 
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100, 2028 онд 105, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100, 2028 онд 105, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.