Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Филиппинд 7,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 4 хүн нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 44 секунд

Филиппин улсын Минданао хотын ойролцоо энэ сарын 02-ны өдрийн 22:00 цагийн орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн улмаас 4 хүн нас барж, олон мянган хүн хүнд бэртсэн бөгөөд 44,000 оршин суугч тог, цахилгаангүй болсон байна. Үүний зэрэгцээ АНУ-ын сэрэмжлүүлгийн систем идэвхжиж, 3 метрийн өндөр цунами үүсэж болзошгүй гэж анхааруулжээ.

Одоогоор далайн эрэг орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. Мөн учирсан хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгааг албаныхан мэдээлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
 
Танилынх нь бичлэг дээр таалагдахгүй EMOJI дарсан гэх үндэслэлээр бусдыг зоджээ
Танилынх нь бичлэг дээр таалагдахгүй EMOJI дарсан гэх үндэслэлээр бусдыг зоджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.