С.Зориг агсны хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн ААН-ийг 1 сая төгрөгөөр торгожээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн зөрчил гаргасан.

Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн” зөрчилд хамаарах тул Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагчаас зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хуулийн дагуу 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулж, хариуцлага тооцжээ.

“Стэппэлинк холдинг” Монголын сагсан бөмбөгийн оюутны лигийн менежментийг хариуцна
“Стэппэлинк холдинг” Монголын сагсан бөмбөгийн оюутны лигийн менежментийг хариуцна
 
Х.Баясгалан Дэлхийн шатрын олимпиадад ОУ-ын мастер цолны болзол хангалаа
Х.Баясгалан Дэлхийн шатрын олимпиадад ОУ-ын мастер цолны болзол хангалаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!