Газрын тосны эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо

Ангилал
Улс төр Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 17 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авах үүргийг өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт өгөв.

Мөн энэ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулан албажуулж ажиллахыг сайд нарт даалгалаа.

Ерөнхий сайд Н.Учрал: “Хөрөнгө оруулагчдаа урьж авчирчхаад хөөж явуулдаг улс гэж байх ёсгүй. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн, тогтвортой явах учиртай. Үүнд саад тотгор болж буй үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, түлш шатахууны хараат байдлыг бууруулахад онцгой анхаарч байна. Бид түлш шатахуун гаднаас авахад 2.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулж түүхий эдээр хангах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай. Энэ бол үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал" гэдгийг тодотгов.

NBA-ийн аварга Dwight Howard Монголд ирлээ
NBA-ийн аварга Dwight Howard Монголд ирлээ
 
“Стэппэлинк холдинг” Монголын сагсан бөмбөгийн оюутны лигийн менежментийг хариуцна
“Стэппэлинк холдинг” Монголын сагсан бөмбөгийн оюутны лигийн менежментийг хариуцна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!