Үндэсний аудитын байгууллагаас Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнд аудитын шалгалт хийжээ. Тус дүгнэлтэд эл төмөр замын төслүүдийг цогц байдлаар төлөвлөөгүйгээс шалтгаалан ойрын хугацаанд ТЭЗҮ-д заасан үр ашгаа өгөхөөргүй, хил дамжуулан суурилагдсан хүчин чадлаар тээвэрлэлт хийх боломжгүй замууд болсон байна хэмээн дүгнэжээ.
Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг анх 950.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бол 3,6 их наяд буюу 3.8 дахин их хөрөнгөөр хэрэгжүүлсэн гэдгийг дурджээ.