Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүгийн мөрдөгч Г.Тэмүүлэнг МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧДООС сар бүр авлига авдаг байсан болзошгүй асуудлаар ШАЛГАЖ эхэлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 43 секунд

ЭЦА-ны цагдаагийн мөрдөгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр авлига авдаг байсан нь тогтоогджээ гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, шалгалтаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч Г.Тэмүүлэн нь цахимаар покер тоглуулдаг хэд хэдэн хүмүүсээс сар бүр тогтмол их хэмжээний мөнгө бэлнээр авдаг байсан нь тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэх утгатай мэдээлэл гараад байгаа юм.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу "мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Ажлын хэсэг байгуулан тодорхой үе шаттай ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг шалгах явцад цагдаагийн алба хаагч "Т" нь хэргийн холбогдогчтой холбоотой байж болзошгүй нөхцөл байдлыг дотоод хяналтаар илрүүлж, тогтоосон ба хууль, журмын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Тус байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны эхний 11 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын 3508 домэйн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол улсаас хандах эрхийг хязгаарлуулж, нуугдмал хөрөнгө, хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2254 харилцах дансыг холбогдох хууль, журмын хүрээнд хязгаарлуулан ажиллаж байна" хэмээжээ.

Г.Дамдинням: Нүүрсний хулгай бол зууны луйвар. Хамгийн том хулгай нь төмөр зам дээр явагдаж байна
Г.Дамдинням: Нүүрсний хулгай бол зууны луйвар. Хамгийн том хулгай нь төмөр зам дээр явагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.