Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

NBA-ийн тамирчид тоглолтынхоо өмнө тайван жагсаал хийжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 34 секунд

 


Зургийн эх сурвалж: CNN

ТҮЛХҮҮР МЭДЭЭЛЭЛ: 

  • NBA-ийн тамирчид тоглолтынхоо өмнө тайван жагсаал хийлээ.
  • Төрийн дуулал эгшиглэх үеэр өвдөглөн суух нь тайван жагсаалын хэлбэр ажээ.
  • Уг хөдөлгөөнд New Orleans Pelican, Utah Jazz, Los Angeles Lakers, Los Angeles Clippers багууд нэгджээ.

NBA-ийн шинэ улиралд оролцож буй бүх тоглогчид  “Black Lives Matter” гэх пудволк өмсөн төрийн дуулал эгшиглэх үеэр өвдөглөж суун тайван жагсаал хийжээ.

New Orleans Pelican, Utah Jazz багийн тамирчид болон шүүгч бүр тоглолт эхлэхийн өмнө өвдөглөж суусан бол Los Angeles Lakers, Los Angeles Clippers багийн тоглогчид ч мөн адил Орландо дахь тоглолтоо эхлэхээс өмнө уг үйлдлийг хийсэн байна.

Мөн зарим тоглогчдын өмсгөл дээрх нэрийг “Equality” (“Тэгш эрх”), “I am a man” (“Би бол эр хүн”), “Say her name” (“Түүний нэрийг хэл”) гэх зэргээр сольж, нийгмийн шударга ёсны хөдөлгөөнүүдийг дэмжсэн юм. 

Энэхүү үйл явдлуудын дараагаар NBA-ийн коммисар Адам Силвэр: “Нийгмийн шударга ёсны төлөө тайван жагсаал хийж буй Үндэсний Сагсанбөмбөгийн багуудыгаа би маш их хүндэлж байна.  Тиймээс ч улсын маань төрийн дуулал эгшиглэж байх үед заавал босч зогссон байх ёстой гэсэн дүрмийг мөрдөх шаардлагатай гэж би хүчлэхгүй” хэмээн хэлжээ.


CNN: Дасгалжуулагчид, ажилчид болон Пэликанс, Жазз багийн гишүүд хамтдаа өвдөглөн сууж байна.

Мөн тус багуудын хийсэн мэдэгдлүүдээс дурдвал:
New Orleans Pelicans: “Бид үг хэлэх эрх чөлөө, тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх эрх” гэх зарчмуудыг баримталдаг. Utah Jazz багтай хамтран бид нийгмийн шударга ёс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай холбоотой харьцангуй байдлыг сурталчлахын тулд тоглогч, ажилчид, дасгалжуулагчид нэгдэн энэхүү тайван жагсаалыг хийлээ. 
Utah Jazz: “Бид нийгмийн шударга ёсны төлөө тууштай ажиллан тоглогчид, дасгалжуулагчид болон ажилтнууддынхаа эрхийг эдлүүлж дуу хоолой, туршлагаа ашиглан өөрсдийгөө тайван замаар илэрхийлэхэд бэлэн байна" гэжээ. 

Дэвсгэр мэдээлэл: (Тайлбар)
“I am man” - 1870 оны үед Америк улсын боолчлолын хэт давруу байдлаас үүдэн нийгэмд хар арьст хүмүүсийг “эр хүн биш”, “боол” гэх зэргээр дорд үздэг байсан юм. 
Ингэснээр 1787 онд Америк болон Британийн боол эзэмших ёсыг халах тэмцлийг өрнүүлэгчид “Am I not a man or brother?” буюу “Би эр хүн эсвэл найз чинь биш юм уу?” гэх хэлцийг гаргаж байжээ.
“Say her name” - 2015 оноос хойш цагдаагийн гарт хэрцгийгээр амиа алдсан, алдаж буй хар арьст эмэгтэйчүүдийн эрхийн өмнөөс тэмцэгчдийн жагсаалын хөдөлгөөн эхэлсэн юм. Мөн үүнтэй адил #BlackLivesMatter, #BlackGirlsMatter гэх хөдөлгөөнүүд өдийг хүртэл идэвхитэй явагдаж байгаа ч хар арьст хүмүүс цагдаагийн гарт хэрцгийгээр амиа алдсаар байгаа юм.


Эх сурвалж: CNN

Зүүн гурван аймагт энэ онд үер, усны ослоор 13 иргэн амь насаа алдсан байна
Зүүн гурван аймагт энэ онд үер, усны ослоор 13 иргэн амь насаа алдсан байна
 
УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ
УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.