Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чех улсад богино хугацаанд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт ЗАРЛАГДЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-9 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлэг зарлагдлаа.

🔸 Нэг. Тавигдах шаардлага

📍 Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн;

📍 Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;

📍 Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны;

📍 Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

🔸 Хоёр. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана

•Сургалтын төлбөр

•Амьжиргааны зардал

•/Дотуур байр, даатгалыг оюутан өөрөө хариуцна./

🔸 Гурав. Бүртгэл

БҮРТГЭЛ 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-ООС 2024 ОНЫ 01 САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэл дээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана...

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/133281 энэ холбоосоор авна уу.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ -

PETITION: Хотын даргыг иргэдээс сонгодог болох санал асуулга ЭХЭЛЛЭЭ
PETITION: Хотын даргыг иргэдээс сонгодог болох санал асуулга ЭХЭЛЛЭЭ
 
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.