Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: 2024 оны төсвийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 55 секунд

УИХ-ын нэгдсэн чуулганы Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэх саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулж, гишүүдийн дийлэнх дэмжсэн байна. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "Сүүлийн үед орж ирж буй хуулиудад орон нутгийн эрх мэдлийг хумих заалт орж ирэх боллоо. Тухайлбал, Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орон нутгийн удирдлагаас газар олгох эрхийг Засгийн газар авч байна. Орон нутгийн биеэ даан хөгжих бодлого хаана байна вэ, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд стратегийн орд газарт 10 жилээр гэрээ хийж, тухайн төрийн өмчийн лицензтэй талбайд ам нээж ашиглуулахаар заасан. Тавантолгой орд газарт шинэ ам нээнэ гэж ойлгож байна. Бусад стратегийн орд газарт энэхүү хуулийн зохицуулалт ямар байх вэ" гэлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн "Төлөвлөлтийн дагуу газар олголт явж ирсэнгүй. Тиймээс төлөвлөлтийн дагуу газрыг нэг байгууллага буюу Засгийн газрын харьяа агентлаг олгох чиглэл барьсан. Харин төлөвлөлтийг нь аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал батална. Энэ чиглэлийг баримтлаад явах нь зүйтэй байх. Газар олголтын асуудалд шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж байна" гэв.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул "УИХ-ын 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 68 дугаар тогтоолд заасны дагуу урт хугацаатай стратегийн орд эзэмшигчийн гэрээ байгуулах нээлттэй тендэр шалгаруулах зохицуулалтыг хуулийн 8.15-д тусгасан. Стратегийн орд газрын эзэмшигчийн асуудлыг зөвхөн олон улсын гэрээний дагуу болон УИХ-аас чиглэл өгөхөөр зохицуулж, хязгаарласан тул бүх стратегийн орд газрыг хамруулна гэж ойлгож болохгүй" гэв.

Ирэх долоо хоногт УИХ-аар ямар асуудлууд хэлэлцэх вэ
Ирэх долоо хоногт УИХ-аар ямар асуудлууд хэлэлцэх вэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.