НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналыг иргэдээс авч эхэлсэн. Одоогоор D-Parliament дээр 64 мянга гаруй хүн дэмжиж саналаа өгсөн байна. Саналын тоо 100 мянгад хүрсэн тохиолдолд энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. Үүнтэй холбоотойгоор, эдийн засагчид байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, Эдийн засагч Д.Ангар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр, өөрийн цахим хуудастаа, "Үнэхээр татвар төлөөд тэр нь улсын хөгжлийн төлөө, иргэдийн тав тух, аюулгүй бдал, эрүүл мэнд, боловсролд зөв зүйтэй зарцуулагддаг бол өндөр татвар, өндөр НӨАТ төлөх нь хамаа алга. Гол нь татварын мөнгийг манай дарга нар ногоон автобус шиг зарцуулчихдаг учраас л татвар төлмөөргүй санагддаг болсон. Тиймээс би НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг дэмжиж байна" хэмээн нийтэлсэн байна.
Д.Ангар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг дэмжиж байна
Огноо
Унших
1 минут 10 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.