Ардчилсан намаас Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх, Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшинг сайжруулах, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах талаар иргэд олон нийтээр хэлэлцүүлэхээр 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт “Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хэлэлцүүлгийг өрнүүлж буй. Тэгвэл өнөөдөр /2023.10.15/ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын дарга асан С.Эрдэнэ нарын намын төлөөллүүд нийслэлийн Баянгол дүүргийн 1, 3, 26, 25, 28, 4, 24, 27 дугаар хороонд иргэдтэй уулзалт хийлээ.
Энэ үеэр иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал, ажил эрхлэлт, төрийн байгууллагын тэгш, хүртээмжтэй байдал, бизнесийн орчин, амьдралын чанарын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ийнхүү "Өрийн дарамтгүй Монгол" хэлэлцүүлгийг Баянгол дүүргийн бүх хороодод зохион байгуулж, иргэдийн санал бодлыг сонссон юм. Иргэдээс ирсэн санал санаачилгыг сонсож Ардчилсан намын 2024 оны мөрийн хөтөлбөрт тусгах талаар албаныхан онцоллоо.