Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ногоон автобустай холбоотой асуудлаар “Тэнүүн Огоо“ компани болон нийслэлийн зарим албан тушаалтнуудыг саатууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

НЗДТГ-ын захиалгаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэгч компани болох "Тэнүүн Огоо" ХХК БНСУ-ын Daewoo корпорациас шинэ автобусууд авсан ч тус автобусууд нь хуучин байсан гэх маргаан өдгөө үргэлжилж буй. Тэгвэл автобустай холбоотой эл асуудлаар өнгөрсөн шөнө дөрвөн хүний гэрт АТГ-аас нэгжлэг хийж цагдан хорьсон байна. Тодруулбал, АТГ, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг “Ногоон автобустай холбоотой хэрэг” дээр ажиллаж байгаа ба өнгөрсөн шөнө "Тэнүүн Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал болон мөн газрын худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хориод байна.

Ташрамд дурдахад, өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийх бөгөөд МАН-ын бүлэг ч мөн адил хуралдаж автобустай холбоотой асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар болон Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар нарын мэдээллийг сонсох юм.

МАН БҮЛЭГ: Хотын дарга Д.Сумъяабазар болон Ж.Сүхбаатар сайд нарын автобустай холбоотой мэдээллийг сонсоно
МАН БҮЛЭГ: Хотын дарга Д.Сумъяабазар болон Ж.Сүхбаатар сайд нарын автобустай холбоотой мэдээллийг сонсоно
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.