“Daewoo” корпорацийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газар болон ард түмнээс УУЧЛАЛ гуйлаа
Огноо
Унших
1 минут 39 секунд
Монгол Улсад автобус нийлүүлсэн БНСУ-ын "Daewoo" корпорацийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийсэн. Ингэхдээ нэн түрүүнд Монгол Улсын Засгийн газар болон ард түмнээс уучлал гуйж бөхийлөө. Тэрбээр "Наашаа ирэх замдаа би хуучин Dаewoo автобус явж байгааг өөрийн нүдээр харсан. Анх 400 ширхэг автобус оруулж ирэхэд гэрээн дээр нь гарын үсэг зурж байсан хүн би өөрөө юм. Тэгээд 12, 13 жилийн дараа энэ автобусууд Монгол Улсын зам дээр явж байгааг хараад маш их гайхсан бас их хөөрсөн.
Ковидын үеэр дэлхийн автобусны үйлдвэрүүд бүгд зогсолтод орсон. Манай компани ч бас нэлээн хүнд асуудалд орсон. Гэхдээ эргээд энгийн байдалдаа шилжихэд манай компани ч бас Катар, Саудын араб, Ирак, Судан гэсэн улсуудтай автобус нийлүүлэхээр шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар Монголын "Тэнүүн Огоо" компанийн захирал А.Ганхуягтай 600 шинэ автобус нийлүүлэхээр гэрээ хийж, энэ төслийг эхлүүлсэн. Монголоос захиалга өгөхөд манай компани их богино хугацаанд үйлдвэрлэсэн. Ингэхдээ жижиг сажиг, будагны ч юмуу алдаанууд гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ гэхдээ том алдаа биш шүү.
Сүүлийн ганц хоёр өдөр сошиалаас мэдээллүүд харсан. Энэ бол худал мэдээллүүд" гэлээ.