"Тэнүүн Огоо" компанийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Daewoo автобусыг 400 сая гэж яриад байна. Тийм биш 336 сая төгрөг. Мөн тээврийн зардал гэж орж ирнэ. Гэхдээ тээврийн зардал даагдаж байгаа.Тээврийн зардал 9800 доллар болж байгаа. Вьетнамаас Замын-Үүд хүртэл явуулах тээврийн зардал. Тэгэхээр энэ автобус маань 86, 87 долларын л автобус.
Энэ бол брэндийн автобус. Үүнд эргэлзэж байгаа ААН нэг ч байхгүй. Хэтэрхий улстөрийн тоглолт хийгээд байна. Энэ төслийг унагаах гээд байна. Нийтийн тээврийн салбар бол улстөржих салбар биш. Ороод ирсэн автобусны үйлдвэрийн алдаануудыг 100 хувь зөвшөөрнө. Би үйлдвэртэйгээ хатуу ярина. Тиймээс шаардлага хангахгүй автобусаа тат гэсэн байгаа. Ер нь юм хийж байгаа хүмүүс рүүгээ дайрдаг юм байна.
Би бол авто инженерийн хүн учраас монголынхоо иргэдийг зовлон байхгүй дахиад 10 жил явчихдаг автобустай болгоё гэж бодсон.
Би даваа гарагт өөрөө албан ёсоор АТГ, цагдаагийн байгууллагад хандаж, манай дансаар орж ирсэн мөнгөнүүд хаашаа хаашаа яаж шилжсэн бүгдийг аваачиж өгнө" гэлээ.