"Тэнүүн Огоо" компанийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр "Юуны өмнө Монголын ард түмнээсээ уучлал гуйя. Гэхдээ энэ төслийг унагах гэсэн улстөр явж байна. Бид нийтийн тээврийн салбарт 22 жил ажиллаж байгаа оператор компани. Бид энэ хугацаанд улсын тендерт нэг ч удаа оролцож үзээгүй. Daewoо автобусыг үзлээ. Гэтэл үнэхээр шаардлага хангахгүй зүйл байна. Тиймээс автобусуудаа бүгдийг нь тат, олон улсын дүрмээ биелүүл" гэж шаардлагаа тавьсан. Бид энэ автобусыг балиар, заваан, хүйтэн гэсэн хэрнээ 14 жил чанартай автобус юм гээд хэрэглэсэн.