Сүүлийн өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын парк шинэчлэлийн хүрээнд шинээр орж ирсэн БНСУ-ын "Daewoo Bus" компанид үйлдвэрлэсэн шинэ ногоон автобустай холбоотой мэдээлэл, хардлагууд ихээр гарч буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод цахилгаан 55 автобус ороод ирчихсэн байна. Мөн евро дизель хөдөлгүүртэй Daewoo брендийн 100 автобус ороод ирчихсэн байгаа. Олон нийтээс шүүмжлэл хүртээд байгаа 80 автобусыг бид очиж үзлээ. Автобусыг хүлээж авах ажлын хэсэг буюу комиссийг ажиллуулна. Мөн шинэ аль эсвэл хуучин эсэхийг шалгах шинжээч томилж, давхар ажлын хэсэг гаргана" гэлээ.