Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Энхтайван: Төсөвт суусан 318 тэрбум төгрөгөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Сүүлийн өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын парк шинэчлэлийн хүрээнд шинээр орж ирсэн БНСУ-ын "Daewoo Bus" компанид үйлдвэрлэсэн шинэ ногоон автобустай холбоотой мэдээлэл, хардлагууд ихээр гарч буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Худалдан авах газрын дарга Г.Энхтайван "Засаг даргын захирамжийн хүрээнд их багтаамжийн автобус, дунд багтаамжийн автобус, их багтаамжийн цахилгаан автобусыг улсын төсөвт суусан 318 тэрбум төгрөгөөр худалдан авахаар зохион байгуулагдсан. Энэ ажлыг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах хуулийн 3.4-т заасны дагуу буюу энэ хуулийг хэрэглэхгүйгээр зохион байгуулагдсан. 7 чадамж бүхий этгээд оролцсоноос гүйцэтгэгчээр "Тэнүүн Огоо" компани шалгарсан. Тус компани их багтаамжийн автобусын нэг бүрийг нь 336 сая, дунд багтаамжийн автобусыг 218 сая, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөгөөр нийлүүлэх саналыг нийлүүлсэн. 10 автобусыг тоо хэмжээнээс илүү нийлүүлнэ гэх санал ирүүлсэн. Гүйцэтгэл зөрчигдсөн зүйл байхгүй" гэв.

Г.Буяндоржийг 40 сая, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгожээ
Г.Буяндоржийг 40 сая, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгожээ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.