Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлчид БНХАУ-ын Яньтай хоттой танилцаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 57 секунд

БНХАУ-ын Яньтай хот Шаньдүн мужын зүүн хэсэгт Хятад улсын далайн эрэг дагуу байрлах чөлөөт худалдааны хотуудын нэг юм. Одоогоор 5 дүүрэг, 6 жижиг дүүрэгтэй. 5 эдийн засгийн болон үйл ажиллагааны бүсүүдэд хуваагдаж байна. 7 орчим сая хүн амтай.

Яньтай хот нь Далайн өргөст хэмх, сам хорхой, хярс, хясаа зэрэг далайн эрдэнэсээр баялаг бөгөөл 46 далайн ферм үйл ажиллагаа явуулж байна. Яньтай боомт нь 1861 онд нээгдсэн олон худалдааны боомтын нэг. Баялаг зузаан үйлдвэрлэлийн суурь нь Яньтайн цөм болсон давуу тал юм. Хятадын Үндэсний эдийн засгийн 41 салбараас 37 салбарыг хамарсан аж үйлдвэрийг хөгжүүлж байна.

Хөдөө аж ахуй бол Яньтай хотын нэрийн хуудас. Тухайлбал Жилд 71 мянган тонн дарс үйлдвэрлэдэг дарсны өлгий нутаг юм. Жанюй дарс нь 1892 онд

үүсгэн байгуулагдаж, 1915 онд Панамын алтан медаль хүртэж байсан бөгөөд Хятадын номер нэг дарсны брэнд юм. Яньтай алимын брэнд нь 15 тэрбум юанийн үнэтэй бөгөөд 13 жил дараалан Хятадын жимсний салбарын номер нэг брэнд болж, Лайян лийр, Яньтай интоор, Лүнкөү вермишель, Лүхуа самрын тос, Лүнда махан хүнсний бүтээгдэхүүн гэх мэт нь алдартай байдаг.

Одоогийн байдлаар дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагтай худалдааны харилцаа тогтоож, дэлхийн шилдэг 500 гаруй компаниас 100 гаруй нь Яньтайд хөрөнгө оруулалт хийж, бизнесээ эхлүүлээд байна. Экологи, соёлын өвөрмөц онцлогтой бөгөөд НҮБ-ын амьдрах орчны шагнал, Хятадын амьдрах орчны шагналыг хүртсэн хятадын цөөн хотуудын нэг юм. Тус хотын хамгийн өндөр цэг нь Яньтай далайн түвшнээс 42.5 метр

өндөр. Яньтай хоттой танилцах Монгол сэтгүүлчдийн аялал тус уулаас эхэлсэн юм. Яньтай уул нь Далайн эргийн байгалийн үзэмж, боомтын соёл, соёлын дурсгалт газрууд, Европ, Азийн хосолсон соёл, зан заншлыг нэгтгэсэн үндэсний хамгийн том аялал жуулчлалын газрын нэг юм. Яньтай уул нь 600 гаруй жилийн түүхтэй бөгөөд тус хотын түүхийн чухал өлгий, бэлэг тэмдэг юм гэнэ.

Бидний очсон дараагийн газар нь Яньтай хотын Чаоян гудамж. Яньтай хотын худалдааны хөл хөдөлгөөн ихтэй гудамж юм. Хуучин Яньтайн гадаадын алдартай пүүс, дэлгүүрүүд энд цугларсан бөгөөд Хятад, Англи хэлээр үйлдвэр, пүүс, банк, үзвэр үйлчилгээний газрууд дүүрэн. Өнөөгийн Чаоян гудамжинд барууны хэв маягийн барилгууд, зуун жилийн өмнөх өнгө төрх нь ирсэн жуулчдын сэтгэлийг татдаг юм. Яньтай хотын Сүө Чэн Ли нь хотын төв хэсэгт байрладаг түүхэн барилга байгууламжууд төвлөрсөн, уламжлалт соёлтой хуучин гудамж болно. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа засвар хийсний дараа "Хуучин гудамж, Жяодүнгийн амт, тавтай амьдрал цогцлоожээ. Урлаг соёлыг харуулсан номын дэлгүүр, сонин содон айлууд, өвөрмөц онцлогтой зоогийн газар, кофе шоп зэрэг нь жуулчдыг татаж, хотын хөгжлийн гэрч болж байна. Бидний зоилсон дараагийн цэг нь Жанюй дарсны соёлын музей. Жанюй дарсны соёлын музей нь Яньтай хотын Жыфү дүүргийн Дама замд байралдаг. Үзвэрийн олон танхим, дарсны соёлыг таниулах талбай, Дарсны том зоорь зэргээс бүрддэг. Тухайлбал 2,666 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан дарсны зоорь, дарсны соёл таниулах 30,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай аж.

Далайн эргээр аялж зугаалах таатай орчныг бүрдүүлсэн Яньтай хотын Гэнхай чөлөөт цаг амралтын цогцолбор юм. аялал жуулчлал, нийтийн хоол, зугаа цэнгэл, шинжлэх ухааныг сурталчлах, спорт, амралт, далайн орчин харах үзэмж зэргийг бүрдүүлж өгчээ. Жилд 150 мянга гаруй жуулчин хүлээн авдаг. Хүн амьдрахад хамгийн таатай гэсэн үнэлгээ авсан Яньтай хоттой танилцах Монгол улсын сэтгүүлчдийн аялал үргэлжилж байна.

Ш.Раднаасэд: Надад БНХАУ-д саатуулагдсан Д.Наранхүүтэй ямар ч холбоо байхгүй
Ш.Раднаасэд: Надад БНХАУ-д саатуулагдсан Д.Наранхүүтэй ямар ч холбоо байхгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.