Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дашчойлон“ хийдийн баруун хойно байрлах 3150 ам.метр газрыг 9.3 тэрбум төгрөгөөр зарлаа

Огноо
Унших
1 минут 29 секунд

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрын Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа өнөөдөр Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор байрны Б блокийн 201 тоот хурлын танхимд танхим хэлбэрээр боллоо. Дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байсан бөгөөд нийт 28 санал ирүүлснээс 27 иргэн, аж ахуйн нэгж оролцсон юм. Ийнхүү өнөөдрийн дуудлага худалдаагаар "Эхлэл брэнд" ХХК 9’323’520 төгрөгөөр үнийн саналыг өсгөн хэлж худалдаж авлаа.

Тодруулбал, нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилга ашиглалтад ороод 73 жил болсон. Тухайн барилгыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан юм.

Дуудлага худалдаатай холбоотойгоор тухайн газрыг худалдаж авсан иргэн нь долоон хоногийн дотор гэрээ байгуулж, гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө тушааж, албан ёсоор газраа эзэмших эрхтэй болно.

“ШЕЗ-ийн Ажлын алба 109 хүнтэй болсон гэнэ. Тасганы овооны байрандаа багтдаг юм уу“
“ШЕЗ-ийн Ажлын алба 109 хүнтэй болсон гэнэ. Тасганы овооны байрандаа багтдаг юм уу“
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.