Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Раднаасэд: Надад БНХАУ-д саатуулагдсан Д.Наранхүүтэй ямар ч холбоо байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан ч шалгагдахаасаа урьтаж хилээр гарч зугтсан иргэн Н буюу УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгч асанг өнгөрөгч долоо хоногт Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны нэг болох Шувуу ажиллагааны хүрээнд БНХАУ-д зүсээ хувилган орогнож байхад нь саатуулсан талаар бид мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тухайн этгээд нь өөртэй нь ямар ч холбоо хамааралгүй хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр "Сүүлийн үед нэр бүхий сайтуудаар БНХАУ-д саатуулагдсан Наранхүү гэдэг хүнтэй холбож намайг хамтран нүүрс зөөдөг байсан гэх худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байнаа.

Надад энэ хүнтэй холбоотой ямар ч бизнесийн үйл ажиллагаа байхгүй бөгөөд АТГ энэ асуудлаа хурдан шалгаж үнэнийг тогтоож олон нийтэд мэдэгдэнэ үү. Асуудал тодорхой болоод ирэхээр айж сандарсан нүүрсний жинхэнэ хулгайчдад хандаж хэлэхэд надруу чиглэсэн энэ кино зохиол, захиалгат нийтлэлээ одоо зогсоо" гэжээ.

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Улиастайгаас гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлажээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Улиастайгаас гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.