
АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн, иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж эхлээд буй. Түүнчлэн өнгөрөгч амралтын өдрүүдээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж, орлогоо нотолно гэдгээ зарласан байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, "Ерөнхий сайдын хүү өглөө ирмэгцээ АТГ-т мэдүүлэг өгч, 4 цаг байцаагдсан гэх мэдээлэл авлаа" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Эргэн сануулахад, АТГ-аас О.Тэмүүлэн нь гадаад улсад амьдарч байгаа тул хуульд заасан хугацаанд ирж тайлбараа өгөхийг мэдэгдсэн талаар мэдээлсэн. Үүний дагуу О.Тэмүүлэн нь энэ долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгнө гэдгээ мэдэгдээд байсан юм.