Монгол Улсад нисэх хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, МИАТ ТӨХК-ийн 69 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МИАТ ТӨХК-ийн В787-900 агаарын хөлгийн нисгэгч, багш, Гавьяат нисгэгч Рословын Бат-Эрдэнийг Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагналаа.
Мөн МИАТ ТӨХК-ийн ахмад ажилтан, багш, нисгэгч Р.Доржготовт Монгол Улсын Гавьяат нисгэгч, Техникийн газрын дарга асан Ё.Энхтөрд Гавьяат техникч цол тэмдэг олгож, Б737NG/MAX агаарын хөлгийн дарга, багш, нисгэгч Ч.Хуяг, ахмад ажилтан Р.Отгонжаргал, Бүхээгийн шалгагч багш С.Оюун нарт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Бүхээгийн сургагч шалгагч, багш И.Түвшинбилэг, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженерингийн хэлтсийн Ахлах инженер Б.Гантөмөр нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнан урамшууллаа.
Ийнхүү МИАТ ТӨХК-ийн хамт олон 69 жилийнхээ ойг шинэхэн Хөдөлмөрийн баатар, гавьяатуудаар бүл нэмэн угтаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!