Азийн Хөгжлийн Банк /АХБ/ 2025–2028 онд Монгол Улсын хүртээмжтэй, тогтвортой хөгжил, эдийн засгийн төрөлжсөн өсөлтийг дэмжих түншлэлийн шинэ стратегиа хэрэгжүүлж эхэллээ. Ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээнд стратегийн тэргүүлэх гурван чиглэлийг баримтална. Үүнд,
- хүртээмжтэй, төрөлжсөн өсөлтийг дэмжих,
- тогтвортой хөгжил, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх,
- чадавх болон боломжийг нэмэгдүүлэх
Эдгээр тэргүүлэх чиглэлийг дэмжих зорилгоор хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагаврыг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлж, засаглал болон институцийн чадавхыг бэхжүүлж, дижитал шилжилтийг хурдасгахын зэрэгцээ эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд чиглэх аж. Түншлэлийн шинэ стратеги нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй нягт уялдсан болохыг АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлжээ. Тэрбээр "Энэхүү стратегийн хүрээнд эдийн засагт тулгарч буй гол сорилтуудыг шийдвэрлэхэд анхаарч, ашигт малтмалын экспортын хэт хамаарал, үүнээс урган гарч буй макро эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах чиглэлээр ажиллана. Мөн хувийн хэвшлийн хөгжлийг дэмжиж, хөдөө аж ахуйн бизнес, санхүүгийн байгууллагууд болон сэргээгдэх эрчим хүчний хөгжилд түлхэц үзүүлнэ” хэмээв.
Түншлэлийн стратегийн эхний тэргүүлэх чиглэлийн хүрээнд өрийн удирдлагыг сайжруулах, дотоодын нөөцийг дайчлах, баялгийн санг хөгжүүлэх, төрийн өмчит компаниудыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлснээр төрийн салбар болон макро эдийн засгийн удирдлагыг бэхжүүлэх аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!