Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэцагаан сумын нутагт гарсан түймрийн улмаас 1650 га талбай шатжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 1650 га талбай өртсөн байна. Өчигдөр өглөө 06:36 цагийн үед аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 70 км газарт Талын Агуу гэх газарт гал түймэр гарсан тухай дуудлага онцгой байдлын газарт бүртгэгдсэн бөгөөд албан хаагчид мөн өдрийн 14:14 цагт бүрэн унтраасан байна.

Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Үүнийг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад мөн л 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж. Булган 9, Хэнтий аймагт 19 удаагийн ой, хээрийн түймэр гарсан болохыг Онцгой байдлын газраас мэдээлсэн билээ.

Ж.Алдаржавхлан: МАН дангаараа Засгийн газар байгуулвал маш хүнд ачааг үүрч, их л тэмцэл дунд зовж 2028 он хүрнэ
Ж.Алдаржавхлан: МАН дангаараа Засгийн газар байгуулвал маш хүнд ачааг үүрч, их л тэмцэл дунд зовж 2028 он хүрнэ
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.