Өнөөдөр буюу 2023.09.19-ний өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
09:30 цагт Blue Sky, Даймонд зааланд, Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхын өөрийн үнэлгээний дүнг хэлэлцэх уулзалт болно.
09:00 цагт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Манзуширын амны модонд самар түүхээр гарсан отгийг буулгах нэгдсэн арга хэмжээ болно.
11:30 цагт Монгол ньюс мэдээллийн төвд, "Үндэсний номын баярын талаар" ном бүтээгч, зохиогч, хэвлэлийн компанийн төлөөллүүд УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, үндэсний номын баярыг тойрсон луйвар, булхайн талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Сайн-Ардчилсан Иргэдийн нэгдсэн намын дарга Б.Жагар, цэцэрлэгийн багш, эцэг эхийн төлөөлөллөөс Цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнс, багш ажилчдын цалин хангамж нэмэх асуудлаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх тухай “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.
12:00 цагт МҮХАҮТ-ын мөнгөн хөрөнгө 7.5 төгрөг яасан бэ? самрын экспортын, махны экспортын, ковидын үеийн Замын-Үүдийн боомтоор ачаа тээврийн зохицуулалтын талаар ирсэн гомдол, Танхимын үйл ажиллагаа гишүүдэд хүрч байгаа эсэх талаар Хяналтын Зөвлөлөөс мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!