Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО: Т.Тулгын ялалтыг үгүйсгэсэнтэй холбоотойгоор Дэлхийн бөхийн холбооны техникийн зөвлөлд өргөдөл гаргасан

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 37 секунд

May be an image of 3 people and text

Чөлөөт, сонгомол бөхийн “Белград-2023” Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Серби улсын Белград хотноо болж байна.

Тэмцээний гурав дахь өдрийн барилдаанд 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы Александер Семисоровыг 9:2 оноогоор ялж, Азербайжаны дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Хажи Алиевтай хүч үзлээ.

Монголын бөх 6 минутын турш давамгайлж, учраа нь арга саам хэрэглэн удаа дараа саатуулсан энэ барилдааны эцэст шүүгчдийн бүдүүлэг шийдвэрээр Азербайжан бөхийн гарыг өргөв. Ийнхүү 5:2 оноогоор монгол бөх ялсан ч 3:3 буюу сүүлчийн оноогоор 32 настай Хажи Алиев ялалтыг авлаа.

Т.Тулгын барилдаантай холбогдох өргөдлийг Дэлхийн Бөхийн Холбооны техникийн зөвлөлд гаргасан болохыг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдэгдлээ.

Харин эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Х.Болортуяа AIN-Беларусийн залуу бөх Кристина Сазыкинаг 5 минутад цэвэр ялж, хоёрдугаар тойрогт Азербайжаны Алена Колесниктой барилдахаар болжээ.

“Штарк арена” спортын ордонд өрнөж байгаа энэхүү тэмцээнд 100 шахам орны 1,023 бөх чөлөөт бөх, сонгомол бөх, эмэгтэй чөлөөт бөхийн 30 жинд өрсөлдөж байна. “Парис-2024” олимпын 90 эрхийг нийт 18 жинд олгох аж.

ДАШТ есдүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.