Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумд 50мВт-ын хүчин чадал бүхий ДЦС-ын барилгын ажлыг эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумд 50мВт-ын хүчин чадал бүхий Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүллээ. Тус дулааны цахилгаан станц баригдсанаар жилд 317.7 сая кВт цахилгаан, 373 мян.Ггал дулаан үйлдвэрлэх бөгөөд энэ нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хэрэглэж буй цахилгаан, дулаанаас 5 дахин илүү хүчин чадалтай юм.

Станцын байгууламжийг барих нийт өртөг нь 108.4 сая ам.доллар бөгөөд “Ride Mongolia” ХХК өөрсдийн хөрөнгөөр 2 жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас тус аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийг бүрэн шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Уг ДЦС ашиглалтад орсоноор иргэдийн төлдөг цахилгаан, дулааны төлбөр 3 дахин буурах боломж бүрдэхээс гадна 200 гаруй ажлын байр шинээр бий болох зэрэг олон давуу тал бий болж байна.

Өдөрт 1048 автобус үйлчилгээнд явж байна
Өдөрт 1048 автобус үйлчилгээнд явж байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.