Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Хотын даргатай зэрэгцээд гамшиг, хог хаягдал, хот тохижилтын зэрэг хуулиар заагдсан үүрэгт ажилд нь оролцохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ үеэрээ тэрбээр "Хүмүүс түгжрэлийн сайд хаачив гэж асууж байна. Би Хотын даргын хариуцдаг асуудалтай давхцахгүй. Тодруулбал, Улаанбаатар хотын нийтийн тээвэр, зам, зорчилт хөдөлгөөн, хот төлөвлөлт гээд бүх асуудал руу орохгүй. УИХ-д Улаанбаатараас сонгогдсон болохоор зарим асуудалд оролцох үе бий. Хотын даргатай зэрэгцээд гамшиг, хог хаягдал, хот тохижилтын зэрэг хуулиар заагдсан үүрэгт ажилд нь оролцохгүй.

Бидний тавьсан зорилго бол Улаанбаатар хот хоёр шаттайгаар автобусны парк шинэчлэлийг явуулж байгаа. Эхний шат нь, 410 ширхэг автобус орж ирсэн. Харин Засгийн газрын оролцоотойгоор, 810 автобус буюу 160 цахилгаан, 600 дизель хөдөлгөөнтэй автобус, дунд багтаамжтай 50 автобус, цахилгаан 160 автобус орж ирж байгаа. Эхний ажлууд хийгдсэн байна.

Мөн цаашдаа нэгдүгээр эгнээг өргөжүүлнэ. Ингэснээр автобус тасралтгүй зорчдог болно. Түүнчлэн нийтийн тээврийг дэмжихийн тулд татварын бодлогыг уялдуулах нь зөв гэдгийг би хэлж байгаа" гэлээ.

Ч.Батзориг: Дүүжин тээврийн эхний шугам 2024 онд ашиглалтад орохоор гэрээ хийгдсэн
Ч.Батзориг: Дүүжин тээврийн эхний шугам 2024 онд ашиглалтад орохоор гэрээ хийгдсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд