Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Батзориг: Дүүжин тээврийн эхний шугам 2024 онд ашиглалтад орохоор гэрээ хийгдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

“Түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалт"-ын талаар Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар мэдээлэл хийж буй. Энэ үеэр Дүүжин тээврийн талаарх мэдээллийг сайд болон холбогдох албаны хүмүүс өглөө.

Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, "Яармагийн захиргаанаас Хархорин зах хүртэл явах талаар хоёр дахь чиглэлийг тодорхой болгосон. Улаанбаатар хот дүүжин тээвэртэй болох нь зүйтэй. Мөн хотын дарга бид хоёр метрон дээр ажиллаж байгаа.

Миний хувьд Солонгосчуудтай буцалтгүй тусламжаар ТЭЗҮ хийх талаар бодож байгаа. Тиймээс санхүү, хөрөнгө оруулалтын хүрээнд талуудтай ярилцаж, мэргэжилтэн бэлдье гэж бодож байна.

Харин "Сэлбэ сэргэлт"-ийн хувьд шинээр зураг төсөл хийж, иж бүрэн томоохон хэмжээнд ажлуудыг явуулахаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэнд даалгасан. Тиймээс Хотын дарга болон миний бие үүнийг дэмжиж ажиллана. Уг төслийн зураг төслийн ажлыг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбээтар санхүүжүүлж байгаа" гэлээ.

Харин Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг,

"Дүүжин тээврийн эхний шугамын гэрээг 2020.08 дугаар сард байгуулж, гэрээний үнэ 35,5 сая евроны 6,3 сая еврог урьчилгаа төлбөр болгон төлсөн байсан. Гэхдээ үүнээс одоогийн байдлаар зарцуулагдаагүй. Түр барьсан байдалтай байгаа.

Хоёрдахь шугамын хувьд 25,3 сая еврогоор баригдахаар гэрээ хийгдсэн. 2027 он хүртэл төсөл хэрэгжинэ. Эхний шугам нь 2024 онд ашиглалтад орохоор гэрээ хийгдсэн" гэв.

Лу.Гантөмөр: Ардын нам 10-хан хувийн рейтингтэй нам. МАН-ыг 10 хувиас доошоо ортол нь цохино. Санаа зоволтгүй
Лу.Гантөмөр: Ардын нам 10-хан хувийн рейтингтэй нам. МАН-ыг 10 хувиас доошоо ортол нь цохино. Санаа зоволтгүй
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.