Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Гантулга: 177 тэрбум төгрөгөөр хагас коксожсон нүүрс худалдан авахын оронд ХҮН нам “агаарын бохирдлыг бууруулах төсөл“ шалгаруулах уралдаан зарлаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд
Mpa

НИТХ дахь ХҮН намын төлөөлөгчид 177 тэрбум төгрөг "шатааж" агаарын бохирдлыг бууруулах төслийн талаар өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр мэдээлэл хийлээ.

ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга:

"Монгол Улсын төсвийн тухай хуульд бүрэн удирдлагын тухай хууль гэж бий. Төсвийн хувиар санхүүжүүлэх гэж байгаа бол хагас коксожсон нүүрс худалдаж авах нь хамгийн оновчтой арга юм гэдгийг танилцуулах ёстой. Гэвч ийм танилцуулга огт байхгүй байна. 177 тэрбум гэдэг чинь маш их мөнгө. Одоо бүр мөнгө тараалт нь төгсрөөд иргэдийнхээ зовлон дээр дөрөөлж тавладаг болж гэх хардлага яах аргагүй төрж байна. Тиймээс ХҮН нам агаарын бохирдлыг хэрхэн буруулах талаар иргэд ААН-үүдийн дунд уралдаан зарлаж байна.

Энэхүү уралдаан нь агаарын бохирдлыг бууруулах төсөл шалгаруулах уралдаан юм. Товчхондоо бол 177 тэрбум төгрөгөөр хагас коксожсон нүүрс худалдаж авхаас гадна өөр ямар боломж байна вэ гэдгийг шалгаруулна гэсэн үг. Дахин судалгаа хийхгүйгээр одоо байгаа судалгаан дээр үндэслэсэн бизнес эрхлэгчид, иргэд , ААН-үүд, эрдэмтэн судлаачдаас их санаа ирж байгаа учир энэхүү уралдааныг зарлаж байна" гэв.

“Хятад орныг танин мэдэх“ Өвөр Монголын соёлын өдрүүд болно
“Хятад орныг танин мэдэх“ Өвөр Монголын соёлын өдрүүд болно
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц